The Guru Studio

Миний тухай

Намайг Батнасангийн Болормаа гэдэг. 2019 оноос хойш эрүүл амьдралын хэв маяг, тэнцвэртэй хооллолт, өөрийгөө хөгжүүлэх чиглэлээр суралцаж, өөр дээрээ хэрэгжүүлж ирсэн.

Энэ хөтөлбөрийг бүтээх явцдаа би нэг зүйлийг ойлгосон. Өөртөө үнэнч байж, эхлүүлсэн зүйлээ дуусгаж, зөв системээр хийвэл ямар ч зүйл тийм хэцүү биш.

Хамгийн сонирхолтой нь өөртөө үнэнч байж, эхлүүлсэн зүйлээ дуусгасны дараа амьдралын бусад талбарт ч “үүнийг бас чадна” гэсэн итгэл төрж, өөрийн арга замыг олж эхэлдэг.

Тиймээс энэ бол зүгээр нэг тураах хөтөлбөр биш. Энэ бол өөрийгөө таньж, өөртөө үнэнч байж, эхлүүлсэн зүйлээ дуусгаж сурч, өөрийнхөө дараагийн түвшинд хүрэх өөрчлөлтийн систем.

Өөр дээрээ мэдэрсэн энэ туршлага, аргачлалыг бусадтай хуваалцахыг хүссэн тул The GURU Studio-г байгуулсан.

Батнасангийн Болормаа

Founder, The GURU Studio

Батнасангийн Болормаа