Энэхүү нууцлалын бодлого нь "The Guru Studio"-ээс Монгол Улсын "Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль"-ийн дагуу хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн цуглуулах, боловсруулах, ашиглах болон аюулгүй байдлыг нь хэрхэн хангахыг тодорхойлно.
2.1. Бүртгэлийн мэдээлэл: Овог нэр, утасны дугаар, и-мэйл хаяг, нууц үг.
2.2. Үйлчилгээний мэдээлэл: Ганцаарчилсан зөвлөгөө, тусгай хөтөлбөрт хамрагдах үед хэрэглэгчийн сайн дураар өгсөн биеийн жин, өндөр, эрүүл мэндийн ерөнхий байдал, дадал зуршил зэрэг мэдээллүүд.
2.3. Техникийн мэдээлэл: Хэрэглэгчийн IP хаяг, вебсайтад хандсан хугацаа, төхөөрөмжийн мэдээлэл болон күүки (cookies).
Бид таны мэдээллийг дараах зорилгоор ашиглана:
· Үйлчилгээний эрх нээх, төлбөр тооцоог баталгаажуулах.
· Ганцаарчилсан зөвлөгөө болон эрүүл мэндийн хөтөлбөрийг таны онцлогт тохируулан чанартай хүргэх.
· Системийн шинэчлэлт, урамшуулал, үйлчилгээтэй холбоотой чухал мэдээллийг и-мэйл эсвэл утсаар мэдэгдэх.
· Хэрэглэгчийн туршлагыг сайжруулах, вебсайтын хөгжүүлэлт хийх.
4.1. "The Guru Studio" нь хэрэглэгчийн хувийн болон эрүүл мэндийн мэдээллийг чандлан нууцалж, техникийн болон зохион байгуулалтын шаардлагатай арга хэмжээг авч хамгаална.
4.2. Хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээдэд худалдахгүй, зөвшөөрөлгүйгээр задруулахгүй.
4.3. Зөвхөн дараах тохиолдолд мэдээлэл дамжиж болно:
· Төлбөр тооцоог амжилттай хийх зорилгоор банк, төлбөрийн гарц (жишээ нь: Qpay, SocialPay гэх мэт)-д гүйлгээний шаардлагатай мэдээлэл дамжих.
· Монгол улсын хууль хяналтын байгууллагын албан ёсны, үндэслэл бүхий шаардлага гарсан тохиолдолд.
5.1. Хэрэглэгч өөрийн бүртгэлтэй мэдээллийг хувийн тохиргооны хэсгээс шалгах, шинэчлэх, өөрчлөх эрхтэй.
5.2. Хэрэв хэрэглэгч системээс бүртгэлээ болон хувийн мэдээллээ бүрмөсөн устгуулахыг хүсвэл манай харилцах сувгаар (и-мэйл эсвэл утас) хүсэлтээ гаргах боломжтой бөгөөд бид хуулийн хүрээнд холбогдох датаг устгах болно.
6.1. Энэхүү үйлчилгээний нөхцөл болон нууцлалын бодлогод өөрчлөлт орох тохиолдолд вебсайтаар дамжуулан хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэнэ.