1.1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь "The Guru Studio"-ийн хөгжүүлсэн "Body Guru" платформ (theguru.mn) болон түүн дээрх видео контент, ганцаарчилсан заавар зөвлөгөөг (цаашид "Үйлчилгээ" гэх) хэрэглэгч ашиглахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулна.
1.2. Хэрэглэгч нь вебсайтад бүртгүүлж, үйлчилгээг ашиглаж эхэлснээр энэхүү нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцно.
2.1. Body Guru платформ дээрх эрүүл мэнд, дасгал хөдөлгөөн, хооллолтын холбогдолтой видео контент болон ганцаарчилсан зөвлөгөө нь зөвхөн "мэдээлэл өгөх, боловсрол олгох, чиглүүлэх" зорилготой бөгөөд эмнэлгийн мэргэжлийн тусламж, оношилгоо, эмчилгээг орлохгүй.
2.2. Хэрэглэгч нь аливаа дасгал хөдөлгөөн хийх, хоолны дэглэм барихаасаа өмнө өөрийн биеийн онцлог, эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, шаардлагатай бол нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах үүрэгтэй.
2.3. Хөтөлбөрийн зааврыг хэрэгжүүлэх явцад буюу хэрэглэгч өөрийн биеийн онцлог, өвчин эмгэгийг нуун дарагдуулсан, эсхүл зааврыг буруу хэрэгжүүлсний улмаас хэрэглэгчийн эрүүл мэнд, амь насанд учирсан аливаа хохирол, гэмтэлд "The Guru Studio" болон зөвлөх багш нар ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээхгүй.
3.1. theguru.mn дээрх бүх видео хичээл, нийтлэл, график, ганцаарчилсан зөвлөгөөний тусгай материалууд нь "The Guru Studio"-ийн оюуны өмч бөгөөд Монгол улсын Оюуны өмчийн тухай болон Зохиогчийн эрхийн тухай хуулиар бүрэн хамгаалагдсан.
3.2. Хэрэглэгч нь төлбөртэй болон үнэгүй контентыг хуулбарлах, дэлгэцийн бичлэг хийх (screen record), олон нийтийн сүлжээнд тараах, бусдад худалдах, шилжүүлэхийг хатуу хориглоно. Зөрчсөн тохиолдолд үйлчилгээ авах эрхийг цуцлаж, учирсан хохирлыг хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ.
4.1. Үйлчилгээний төлбөрийг цахим хэлбэрээр урьдчилан төлнө.
4.2. Цахим видео контент нь оюуны өмчийн шинжтэй, шууд хүлээн авч хэрэглэх боломжтой бүтээгдэхүүн тул төлбөр амжилттай төлөгдөж, эрх нээгдсэн тохиолдолд төлбөрийг буцаан олгохгүй.
4.3. Ганцаарчилсан зөвлөгөөний цагийг тохируулсан хуваарийн дагуу явуулах бөгөөд хэрэглэгчийн буруугаас шалтгаалан цагтаа оролцоогүй тохиолдолд төлбөр буцаагдахгүй.
5.1. Цахим хуудсын засвар үйлчилгээ, интернэтийн тасалдал, банк болон гуравдагч талын төлбөрийн системийн алдаанаас үүдэлтэй түр зуурын сааталд "The Guru Studio" шууд хариуцлага хүлээхгүй бөгөөд хэвийн ажиллагааг хангахын тулд шуурхай арга хэмжээ авч ажиллана.
6.1. Энэхүү нөхцөлтэй холбоотой үүссэн аливаа маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож, эв зүйгээр шийдвэрлэхийг урьтал болгоно. Зөвшилцөлд хүрч чадаагүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу харьяалах шүүхээр шийдвэрлүүлнэ.